Шууд Chart

Монголын шигшээ багийн охид хэсгийн эхний оноогоо эцсийн мөчид авлаа

2023-04-05 11:21:45

"Парис-2024" олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны “D” хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Сингапур Улсын шигшээ багийн эсрэг Тайландын Чонбури цэнгэлдэхэд хийлээ.

Тус тоглолт эхлээд хоёр дахь минутад Э.Энхмаргадын дамжуулалтаар Н.Намуунаа тооны харьцааг нээж, манай шигшээ баг тэргүүлж эхлэв. Харин Сингапурын шигшээ багаас 42' Danielle Tan Liern гоол оруулж, тэнцүүлснээр эхний үед 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөв.

Тоглолтын хоёрдугаар үе эхлээд манай шигшээ баг С.Золзаяа, М.Халиут нар солилцоогоор орж ирж, анх удаагаа үндэсний шигшээ багтаа тун сайн тоглолт үзүүллээ.

Сингапур улсын шигшээ багийн довтолгоонууд үр дүнгээ өгч, 79' Nur Izzatai Rosni гоол оруулж 2-1 харьцаатай Сингапурын шигшээ баг тэргүүлж эхэлсэн ч шүүгчийн мэдлийн сунгасан нэмэлт цагийн 90+5' Н.Намуунаа гоол оруулж, эцсийн мөчид гоол оруулснаар үндэсний шигшээ баг хэсгийн эхний оноогоо авсан юм.

Ингэснээр манай шигшээ багийн охид олимпын эрхийн төлөөх тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, хоёуланд нь оноо авсан гэдэг үзүүлэлт гаргаж байна.

Дараагийн тоглолтоо энэ сарын 7-нд Улаанбаатар хотын цагаар 18:00-ээс талбайн эзэн Тайланд Улсын шигшээ багтай тоглоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын шигшээ багийн охид хэсгийн эхний оноогоо эцсийн мөчид авлаа  
Үзсэн: 3387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй