Шууд Chart

МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт өндөрлөлөө

2023-04-19 08:57:46

МХБХ болон МУБИС-н хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн багш арга зүйч, биеийн тамирын багшийн хөтөлбөрийн оюутнуудад “Д” зэрэглэлийн сургалтыг МХБХ-ны техникийн хэлтсээс онол, практик хосолсон хөтөлбөрийн дагуу зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.

Энэхүү сургалт нь 2023 оны эхний “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт бөгөөд МХБХ-ны сургагч багш, АХБХ-ны дасгалжуулагчийн “B” зэрэглэлтэй Б.Ганбат, Б.Анар нар удирдан явууллаа.

Дашрамд дурдахад МХБХ-ны техникийн хэлтсээс хаалгачийн дасгалжуулагч болох хүсэлтэй хаалгачдад зориулсан “Д” зэрэглэлийн сургалтыг ирэх тавдугаар сарын эхний долоо хоногт дахин зохион байгуулах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт өндөрлөлөө  
Үзсэн: 3524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй