Шууд Chart

ОХУ-ын сагсан бөмбөгчдийг олимпийн эрхийн тэмцээнд оролцуулахгүй гэв

2023-04-19 10:58:30

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс ОХУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг “Парис-2024” олимпийн наадмын эрхийн тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа.

Тус холбооны албан ёсны мэдэгдэлд “Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд гарсан ОУОХ-ны зааврын дагуу бид шийдвэр гаргасан. Багийн спортын болон дайныг дэмжсэн, ОХУ-ын хүчний байгууллагад харьяалагддаг тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэр байгаа. Тиймээс Оросын эрэгтэй багийг олимпийн эрхийн тэмцээнд оролцуулахгүй” гэж дурджээ.

Ирэх наймдугаар сарын 12-20-нд болох олимпийн эрхийн тэмцээнд 40 шигшээ баг оролцож, шилдэг таван баг нь олимпийн эрхээ авна. Тус тэмцээнд ОХУ-ын багийн оронд Болгарын шигшээ өрсөлдөх болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын сагсан бөмбөгчдийг олимпийн эрхийн тэмцээнд оролцуулахгүй гэв  
Үзсэн: 4779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй