Шууд Chart

Дарви сумын сургууль хөлбөмбөгийн талбайтай боллоо

2023-04-27 15:27:14

Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, алдарт хоньчин С.Цогтгэрэлийн нэрэмжит Ховд аймгийн Дарви сумын сургууль нь 97 жилийн түүхтэй.

Энэ хичээлийн жилд тус сургуульд 650 гаруй сурагч суралцаж байна. Мөн сургуулийн дэргэдэх дотуур байранд 80 орчим сурагч амьдарч, хөгжиж байна.

Дарви сумын сургууль энэ хичээлийн жилд хүүхдийн сурч, хөгжих боломжийг сайжруулах, хүүхдийн спортын авьяасыг хөгжүүлэх зорилгоор  биеийн тамирын гадна талбайд өөрчлөлт хийж,  хөлбөмбөгийн талбайг иж бүрэн тохижуулжээ.

Ийнхүү шинээр ашиглалтад орсон хөлбөмбөгийн талбай нь орчин үеийн стандартын шаардлага хангасан, Ховдын бусад суманд бараг байхгүй гэдгээрээ онцлогтой. 

Энэхүү ажил нь 102 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн юм. 

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өчигдөр Дарви суманд ажиллах үеэрээ боловсролын байгууллагын ажилтай танилцаж, дээрх хөлбөмбөгийн талбай дээр тоглож буй сурагчидтай уулзаж, ярилцлаа.     

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дарви сумын сургууль хөлбөмбөгийн талбайтай боллоо  
Үзсэн: 4039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй