
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 04-р сарын 29-ний 20 цагаас 04-р сарын 30-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2023 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5 дугаар сарын 1, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 2-4-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 5 дугаар сарын 2 -нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3, 4-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.