
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 10,65 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардлагатай 1,9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ. Хэнтий-Дорнод чиглэлийн 95.4 км авто замын нэг багц болох энэ зам Чойбалсан хотын төвөөр дайрах бөгөөд 9 м өргөнтэй, 2 захаараа бетон хашлагатай, борооны ус зайлуулах байгууламж, цахилгаан холбоо, шугам сүлжээ, авто замын гэрэлтүүлэг зэрэг инженерийн иж бүрэн байгууламжтай баригдах юм
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн автозамын санхүүжилтийг шийдвэрлэв | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.