Шууд Chart

Хамгаалалтын захиргаад зургаадугаар сарын 5-наас эхлэн шинэ тасалбараар үйлчилнэ

2023-06-02 11:44:00

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг "Welcome to Mongolia" уриалгатай нийцүүлэн шинэчиллээ.

Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад зургаадугаар сарын 5-аас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм. 
 
Ингэснээр 21 аймгийн хамгаалалтын захиргаад 2023 оны зургаадугаар сарын 5-наас эхлэн шинэ тасалбараар үйлчилнэ.
 
Эх сурвалж: БОАЖЯ

Хамгаалалтын захиргаад зургаадугаар сарын 5-наас эхлэн шинэ тасалбараар үйлчилнэ  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй