Шууд Chart

"Хэмнэл" хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр

2023-06-03 12:51:20

МҮОНР-гийн “Хөгжмийн алба”-наас эрхлэн бэлтгэдэг "Хэмнэл" хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр. /2023.06.03/

-Хөгжмийн амьдралын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээлэл дуулгана. 

-“Зочны цаг”-т Саяхан болж өнгөрсөн Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын уралдаанаас Гран-При шагнал хүртсэн, ДБЭТ-ын гоцлол дуучин Н.Чулуунхүүг урьж ярилцлаа.

-Миний дуртай дуу: МУГЖ Н.Амгалан өөрийн сэтгэлд хоногшсон сонсох дуртай дуугаа хуваалцаж байна.

-Шүлгийн дууны мастер, яруу найрагч МУСГ Загдын Түмэнжаргалын мэндэлсний 70 насны ойд зориулсан дууны бүтээлийн эрдэм шинжилгээний хурлаас бэлтгэсэн сурвалжилга сонсгоно. 

-Таны мэдлэгт - танин мэдэхүй: Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөн үүх түүхээс МУСГЗ Ч.Буянхишиг тайлбар мэдээллийг өгнө.  

Нийтэлсэн: Mонголын радио

"Хэмнэл" хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй