Шууд Chart

Мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмлээ

2014-07-30 14:31:50

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, өнөөдрөөс бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
 Ханшийн савлагаа, инфляцийн өсөлтийг тогтворжуулахын тулд ийн төсөв мөнгөний бодлогыг чангатгаж байгаа аж. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг саармагжуулахад нөлөөлнө гэж үзжээ. 
Төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгаж, эдийн засгийг хүндрэлээс  гаргахын тулд төсвийн тогтвортой байдлыг хангаж, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын орох урсгалыг эрс сайжруулах нь чухал хэвээр байна гэж Монголбанкнаас мэдээллээ. 
 


Мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмлээ   
Үзсэн: 1295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй