Шууд Chart

“Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр

2023-06-10 17:07:06

МҮОНР-гийн “Хөгжмийн алба”-наас эрхлэн бэлтгэдэг “Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр. /2023.06.10/

Хүүхдийн дуу: Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн 4а ангийн сурагч Мөнхнайрамдалын Есүйн дуунаас сонсгоно.

Хөгжмийн амьдралын эргэн тойрон дахь шинэ мэдээ мэдээллээс хүргэнэ.

“Эрдэмт хуурын эгшиг” хуучир хөгжмийн тоглолтоо саяхан хийсэн СУИС-ийн хуучир хөгжмийн ангийн багш, Хүндэт профессор МУСТА н.Цэнгэлмааг урилаа.

Монгол Улсад цохивор хөгжмийн сургалт үүсч хөгжсөний 60 жил, Монгол, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 51 жил, Монгол, Солонгос улсын дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ойн хүрээнд тоглогдох “Эгшиглэнт хэмнэл” цохивор хөгжмийн тоглолтын бэлтгэлээс хийсэн сурвалжилга дуулгана. 

Танин мэдэхүй - таны мэдлэгт: Найрал дууны үүх түүхээс цувралаар хүргэнэ.

Нийтэлсэн: Mонголын радио

“Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй