
Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6840 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7760 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.1 хувиар буюу 10 төгрөг, үхрийн цул махны үнэ 3.1 хувиар буюу 290 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” захуудад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Номин” супермаркет болон “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар буюу 240 төгрөг, харин хонины цул мах 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины махыг “Баянзүрх”, “Хархорин” захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.
“Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1100 төгрөг, 2-р зэргийнх 750-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-1200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Таван эрдэнэ” хүнсний захад задгайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөг, 1-р зэргийнх нь 1100 төгрөгийн үнэ ханштай байна.
Хонины мах 6500-9500 төгрөгийн үнэтэй байна | ||
Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.