
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ өнгөрсөн сарын 30-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.7 хувь, задгай сүүний үнэ 34.0 хувиар, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.5 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурсан байлаа.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 11.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 4.2 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 12.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Өндөг, сүүний үнэ буурчээ | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.