Шууд Chart

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мэндчилгээ дэвшүүлжээ

2023-07-12 09:06:30

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын ард түмэнд Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр мэндчилгээндээ Үндэсний их баяр наадам нь Монголын уламжлалт өв соёл, бахархалт түүхээ тэмдэглэх цаг үе юм. АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархадаг бөгөөд ардчиллын үнэт зүйлс, хоёр улсын ард түмэн хоорондын ойр дотно нөхөрлөлийн харилцаа нь АНУ болон Монгол Улсыг нэгтгэж ирснийг онцолж, ирэх жилд хоёр улсын харилцаа улам гүнзгийрч, америк, монголчуудын нөхөрлөл улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. 


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мэндчилгээ дэвшүүлжээ   
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй