Шууд Chart

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесусын айлчлал өндөрлөлөө

2023-07-12 16:16:41

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесусын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөлөө.

Айлчлалынхаа хүрээнд Др.Тедрос А.Гебрейесус албан ёсны уулзалтууд хийж, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Үндэсний их баяр наадам”, Хурдан морины урилдаан Хүй долоон худагт үзэж сонирхов.

ДЭМБ-ын Ерөнхий захирлын энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлого, зорилтууд, дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.


ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесусын айлчлал өндөрлөлөө  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Uls [127.0.0.xxx] 2023-07-13 13:23
Virusgui

Бидэнтэй нэгдээрэй