
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “HR-2023” чуулган аравдугаар сарын 20-нд боллоо. НЗДТГ-аас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлт, анхаарах асуудал, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, харилцан суралцах зорилгоор тус чуулганыг зохион байгуулсан юм.
Чуулганд нийслэл, дүүргийн ИТХ, ЗДТГ, УБЗАА, хэрэгжүүлэгч агентлагууд зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов. Энэ үеэр оролцогчдын өдөр тутмын ажил үүрэгт нь тулгардаг асуудлыг хөндсөн, шийдвэрлэх арга замыг заасан илтгэлүүдийг мөн танилцууллаа.
Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд чууллаа | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.