Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд оролцож байнa

2023-11-09 12:43:16

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2023 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцож байна.

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд 2018 оноос эхлэн жил бүр болж буй энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд “Олон улсын аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагааны форум” болон “Олон улсын соёлын аялал жуулчлал, эрүүл мэндийн форум” зохион байгуулагдана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд оролцож байнa  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй