Шууд Chart

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн хүн амын 7 дугаар бага хуралд оролцож байна

2023-11-16 12:11:21

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон Хүн амын сангаас хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн хүн амын 7 дугаар бага хурал 2023 оны 11 дүгээр сарын 15-17-ны хооронд Бангкок хотноо болж байна.

Бага хурлаар Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, хүн амын хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүн амын насжилт, эрүүл мэнд, хоол тэжээл, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн тус хурлын үеэр Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын тунхаглал болон Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг тус тус дүгнэх юм.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин бага хурлын “Хүн ам ба хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын тунхаглал болон Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшил ба түүний Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээний явц байдал”-ын талаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэлэв.


Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн хүн амын 7 дугаар бага хуралд оролцож байна  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй