Шууд Chart

Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ

2023-11-28 10:41:07

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн.

Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. 

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг яамдын болон Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 байгууллагын төлөөлөл багтсан юм.


Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-11-28 17:34
Зам гүүрээ нэм уулзваруудаа огтлолцдоггүй болго давхар болго төмөр зам дээгүүр гүүр барь шаал дэмий метро зогсоол яриад цаг аваад байх юм метронд машинтайгаа суухгүй зогсоолд түгжирэхгүй зам дээр л түгжирнэ амьдралтай юм хийж мөнгөө шаа
Зочин [127.0.0.xxx] 2023-11-28 14:33
Zamaa nemeech Ter metrond chini mashinuud ni suuh bish Zasmal zam tavij chadahgui baij yun metro Zam chini xumuusees bish mashinaas bolood tugjireed bn
Зочин [127.0.0.xxx] 2023-11-28 12:30
энэ хүмүүс нь хэр чадвартай юм бол доо, хөгийн юм хийх вий дээ

Бидэнтэй нэгдээрэй