Шууд Chart

ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгт чихрийн шижин өвчтэй иргэдийг хянах, эмчлэх “Цогц тусламж, үйлчилгээний төв” нээгдлээ

2023-11-29 11:45:19

Дэлхий дахинаа чихрийн шижин өвчний тархалт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд чихрийн өвчний тархалтын судалгааг анх 1999 онд хийхэд 35-аас дээш насны хүн амын 3.1 хувь нь чихрийн шижин өвчтэй гэж судалгаагаар гарсан бол 20 жилийн дараа 10.8 хувь болж гурав дахин өссөн байна.

Иймд дэлхий дахинаа чихрийн шижин өвчнийг дотоод шүүрлийн эмч дангаар хянах бус олон мэргэжлийн эмч нарын баг хамтдаа хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол улсад анх удаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд “Цогц тусламж, үйлчилгээний төв” үүд хаалгаа нээлээ.

Чихрийн шижин өвчтэй иргэдийг хянах, эмчлэх “Цогц тусламж, үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд ХУДНЭ-ийн удирдлагын баг, дүүргийн ӨЭМТ-ийн дарга нар, НЭМГ, Нийслэлийн 9 дүүргийн ЭМТ-ийн удирдлагууд, төслийн багийн төлөөллүүд оролцож, туршлага судаллаа.

Сайн туршлагыг энэ оны  07 дугаар сараас эхлэн дүүргийн 4, 12, 14, 16, 21, 24, 25 дугаар хороодын иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус төвд 300 орчим чихрийн шижинтэй иргэн хянагдаж, эмчлэгдэж байна.

Хяналтын өвчтөнүүд нь 1-3 сар тутам дотоод шүүрлийн эмч, нүдний эмч, зүрх судасны эмч, хоол зүйч, сувилагчийн үзлэг, үнэлгээнд орж, глюкозжсон гемобилины (HbA1c) шинжилгээг тухай бүр хийлгэж, хяналтын үр дүнг үнэлүүлэхийн зэрэгцээ сэтгэл засалч эмчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт, ярилцлага, хоол зүйн сургалтад тус тус хамрагдаад байгаа аж.

Хяналтад буй өвчтөнүүдийн чихрийн шижингийн үзүүлэлтэд эерэг өөрчлөлтүүд бий болохоос гадна идэвхтэй хяналтад буй 41 хүний глюкозжсон гемобилин (HbA1c) буюу сахрын 3 сарын дундаж нь хяналтад байх хугацаанд дунджаар 2.4 хувиар буурсан судалгаа гарсан байна.

Мэргэжлийн багийн эмч нарын хяналтад тогтмол байснаар чихрийн шижинтэй холбоотой нас баралт 21%, бөөр, нүдний хүндрэлийг 37%, зүрх судасны хүндрэлийг 14%-иар тус тус бууруулах боломжтой гэдгийг төслийн багийнхан онцоллоо.

Эх сурвалж: ХУД-ийн ЗДТГ


ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгт чихрийн шижин өвчтэй иргэдийг хянах, эмчлэх “Цогц тусламж, үйлчилгээний төв” нээгдлээ  
Үзсэн: 2654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-12-01 11:53
өөр дүүрэгт амьдардаг хүн очиж болох уу
Зочин [127.0.0.xxx] 2023-11-30 20:37
Хөдөө орон нутгийн иргэн үйлчилгээ авч болох уу.ЧШ 2_р хэлбэрийн
Зочин [127.0.0.xxx] 2023-11-30 14:06
Маш их таалагдлаа ингэж ЧШ г эмчилж санаа тавьсанд баярлалаа очиж үзүүлж хяналтанд орноо баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2023-11-29 14:42
Зөвхөн Хан уул дүүгийн иргэд хэвтэх юмуу.Схд .н иргэн хэвтэж болох уу .Би чихрийн шижингийн 2.р хэлбэртээ орсон 1 удаа ч эмнэлэгт хэвтэж бариагүйээ.Глабус мэд эм уудаг.

Бидэнтэй нэгдээрэй