Шууд Chart

ГССҮТ-ийн эмч М.Мөнхдэлгэр "International scientific forum-2023" эрдэм шинжилгээний хуралд хоёрдугаар байр эзэллээ

2023-11-29 12:02:56

“Ач” анагаах ухааны их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "International scientific forum-2023" олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 28-ны өдөр боллоо.
 
Тус хуралд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн их эмч, АУ-ны магистр М.Мөнхдэлгэр “Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэгүүдийн үед ялтас эсээр баялаг сийвэн эмчилгээ хийсэн үр дүн”, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны мэргэжилтэн А.Урангоо “Монгол хүүхдийн бөөрний дээд булчирхайн хэвийн бүтэц зүйн судалгааны зарим үр дүнгээс”, ГССҮТ-ийн II курсын резидент эмч Б.Амарбаясгалан “Оюутны дасан зохицох чадварт нөлөөлж буй хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээний үр дүн” сэдвээр илтгэл тавьж, судалгааны ажлуудаа амжилттай хэлэлцүүлсэн юм.
 
Эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээс эмчилгээний арга зүйн шинэ санал санаачлага, чухал үр дүн, ололт амжилтыг шалгаруулах зорилготой тус хурлаар ГССҮТ-ийн Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн их эмч, АУ-ны магистр М.Мөнхдэлгэр “Мөр эргүүлэгч булчингийн шөрмөсний эмгэгүүдийн үед ялтас эсээр баялаг сийвэн эмчилгээ хийсэн үр дүн” сэдэвт судалгааны ажлын илтгэлээрээ хоёрдугаар байр эзэлж, шилдгээр тодорсон байна.

Эх сурвалж: ГССҮТ


ГССҮТ-ийн эмч М.Мөнхдэлгэр "International scientific forum-2023" эрдэм шинжилгээний хуралд хоёрдугаар байр эзэллээ  
Үзсэн: 1736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй