Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн тайланд өгсөн зөвлөмжийг танилцуулав

2023-11-30 09:15:23

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийг өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад танилцууллаа.
 
ТББ-уудад зөвлөмжийг танилцуулах уулзалтыг ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нээж үг хэллээ.
 
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн үзэл санаа, ойлголтын талаар “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт танилцуулга хийсэн бол Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн 72 зөвлөмжийг танилцуулсан юм.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад зөвлөмжийг танилцуулснаар зөвлөмжийн талаарх ойлголт, хандлага нэмэгдэж, үндэсний хэмжээнд конвенцийн хэрэгжилт сайжрах юм.
 
Эх сурвалж: ХНХЯ

 


Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн тайланд өгсөн зөвлөмжийг танилцуулав   
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй