Шууд Chart

"Говийн чоно-2024” олон улсын гамшгийн сургалт, дадлага Дорнод аймагт болно

2023-11-30 12:33:38

Дорнод аймагт Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлагчтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн ажиллагааг 2024 оны тавдугаар сард зохион байгуулна.
 
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр, Дасгал сургуулийн удирдагч АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлагч, Хошууч Марл Пасибэгээр ахлуулсан бэлтгэл хангуулах төлөвлөлтийн багийг хүлээн авч уулзлаа. 
 
Бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн баг Дорнод аймагт 12 дугаар сарын 1-нийг хүртэл ажиллаж байна.

"Говийн чоно-2024” олон улсын гамшгийн сургалт, дадлага Дорнод аймагт болно  
Үзсэн: 1100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ганаа [127.0.0.xxx] 2023-12-02 18:38
Улиг болсон,ая холбогдол багатай,мөнгө үрсэн ажил

Бидэнтэй нэгдээрэй