Шууд Chart

Махны өргөтгөсөн худалдааны газруудад хяналт, шалгалт хийж байна

2023-12-01 10:14:26

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Агентлагийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай удирдамжтай махны өргөтгөсөн худалдаа эрхэлж буй худалдаа эрхлэгчид, нөөцийн мах бэлтгэлийн байгууллагуудыг хамруулсан хяналт, шалгалтыг хийж эхлүүлээд байна.

Махны өргөтгөсөн худалдаа болу буй “Төв цэнгэлдэх”, “Жуковын талбай”, “Тэнгэр худалдааны төв” “Улаанбаатар палас” зэрэг цэгүүдэд хяналт, шалгалт хийлээ.

Шалгалтаар өргөтгөсөн худалдаанд оролцож буй малчдын борлуулж буй махны гарал үүсэл, мөн гараас гарт буюу ченжийн оролцоогүй эсэхийг шалгаж, үнийн судалгаа хийлээ.

Эдгээр цэгт үхрийн мах 8000-9500, хонь 7000-7500, ямаа 6000, адуу 6500-7000 төгрөгийн үнэтэй байна.

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ бүрдэлтэд хийх хяналт, шалгалт 30 хоногийн хугацаанд явагдах ба нөөцийн мах бэлтгэлийн байгууллагуудыг хамруулан үргэлжилнэ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.  


Махны өргөтгөсөн худалдааны газруудад хяналт, шалгалт хийж байна  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй