Шууд Chart

2023 оны хоёр дахь ЭЕШ-д хамрагдах шалгуулагчид суудлын хуваариа хэвлэж авах боломжтой

2023-12-01 12:14:05

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа 2023 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн хэвлэж авах боломжтой.

Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 


2023 оны хоёр дахь ЭЕШ-д хамрагдах шалгуулагчид суудлын хуваариа хэвлэж авах боломжтой  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй