
"НҮБ-ын Залуу төлөөлөгч- Байгаль орчны манлайлал 2023" хөтөлбөрийн шилдэг оролцогч Г.Эрчиссаран Дубай хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын 18 дугаар бага хуралд эх орноо төлөөлөн оролцож байна.
Тус хуралд 700.000 гаруй залуу дуу хоолойгоо нэгтгэн бодлогын зөвлөмж бичгийг баталж, олон улсын шийдвэр гаргагч нарт хүргэдгээрээ онцлог юм.
Г.Эрчиссаран нь аргал болон хаягдал хувцаснаас цаас гаргаж авдаг "Спек материалс" компанийн үүсгэн байгуулагч.
Тэрбээр үргэлжлүүлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд оролцоно гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Г.Эрчиссаран НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын хуралд оролцож байна | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.