
Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан 73.1 хувийн ирцтэй эхэллээ.
Ээлжит хуралдаанаар 2024 оны аймгийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө зэрэг 15 заалт бүхий асуудлуудыг хэлэлцүүлэн батлуулах бөгөөд ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, өвчлөлийн шалтгаан, нас баралтыг бууруулан дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилт дэвшүүлсэн “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг санал нэгтэй баталлаа.
Мөн хурлын төлөөлөгчид аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 92.7 хувиар үнэллээ гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
"Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийг баталлаа | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.