Шууд Chart

“Аpple” компанийн Ахлах менежер Д.Энх-Амгалантай уулзав

2023-12-02 09:32:29

АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Мөнхбаатар, дэд консул Э.Хонгорзул нар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Күпертино хотод байрлах судалгаа, шинжилгээний “Apple Park” цогцолборын зочдын төвд зочилжээ.

Энэ үеэрээ "Apple" компанийн Техник хангамж хариуцсан Ахлах менежер Д.Энх-Амгалантай уулзсан байна. 

Тэрбээр тус компанид ажиллаад 13 жил болж байгаа ба "Apple"-ийн ажилчдын соёл, ажиллах арга барил нь бусад технологийн том компаниудаас хэрхэн ялгаатай байдаг талаар ярилцжээ.

Цаашид Цахиурын хөндийд ирж ажиллах залуучуудад чиглэсэн Ерөнхий Консулын газраас зохион байгуулах арга хэмжээнүүдэд хамтран ажиллах талаар санал солилцов гэж Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газраас мэдээллээ. 


“Аpple” компанийн Ахлах менежер Д.Энх-Амгалантай уулзав  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй