Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ долоо хоногт малчид дундын зуучлалгүйгээр өөрсдийн хотноос бэлтгэсэн махаа нийслэл хотынхонд худалдах "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 50 малчин оролцож 190.9 тонн махыг борлуулаад байна.
Өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд, Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв, Баянзүрх дүүрэг Жуковын талбай, Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах, Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв, Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв, Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн гэсэн 8 байршилд үргэлжилж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
"Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилж байна | ||
Үзсэн: 1846 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.