Шууд Chart

ИНЕГ-ын дарга Казахстан улсын нисэхийн захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа

2023-12-04 13:11:20

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Бүгд Найрамдах Казахстан Улсын Нисэхийн захиргааны Ерөнхий захирал Каталин Раду тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
 
Уулзалтаар талууд ,
1. Иргэний нисэхийн салбарт Евро-Азийн “EACAC” байгуулах ажлын хүрээнд Казахстан Улс, Монгол Улсын агаарын тээврийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагаа,
2. Хоёр улс хооронд эрэн хайх, авран туслах гэрээг ойрын хугацаанд байгуулж, хамтран ажиллах,
3. Төв Азийн нисэхийн аюулгүй байдлын талаар,
4. Агаарын хөлгийн техникийн үзлэг, засвар үйлчилгээ, агаарын хөлгийн түлш нийлүүлэлт,
5. Иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, цаашид хамтран ажиллах,
6. JARUS-д гишүүнээр элсэх зэрэг өргөн сэдвээр санал солилцоод, ирэх 2024 онд Астана хотод зохион байгуулагдах олон улсын нисэхийн форумд оролцохыг урьсан юм.
 
Түүнээс гадна Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд дээрх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр талууд харилцан тохиролцлоо.
 
Эх сурвалж: ЗТХЯ

 


ИНЕГ-ын дарга Казахстан улсын нисэхийн захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй