
Олон улс, улсын чанартай авто замын А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлийн замын зорчих хэсгийн 40-70км-т их хэмжээний цас хунгарлан тогтсон мөн А17 дугаартай авто замын Улаандавааны хэсэгт цас хунгарлаж шуурсан байна.
Дээрх чиглэлүүд дээр шуурхай ажлын хэсэг гарч хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна.
Иймд тус чиглэлд зорчихдоо мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг даган анхаарал болгоомжтой зорчих, онцын шаардлагагүй бол цасан шуурга намжтал зорчихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ
Онцын шаардлагагүй бол Ховд-Улаангом чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна | ||
Үзсэн: 941 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.