Шууд Chart

Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулав

2023-12-04 13:51:19

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойг угтан Онцгой байдлын сургуулиас салбарын эрдэмтэн, судлаачдын дунд “Гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

 Эрдэм шинжилгээний хуралд ДХИС болон ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, МУИС болон БНСУ-ын Чангшин их сургуулийн эрдэмтэн, судлаачдын 20 гаруй илтгэлээс 9 илтгэлийг хэлэлцүүлж, шилдгүүдээ тодруулсан байна.

Тэргүүн байрт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Л.Ариунцэцэгийн “Дорнод Монголын хээрийн түймрийн шатах материалыг (ургамлын газрын дээрх биомасс) тооцоолоход диск хэлбэрт хэмжигчийг ашиглах нь”, дэд байрт БНСУ-ын Чангшин Их сургуулийн Гал унтраах мэдээллийн технологийн инженерийн тэнхимийн магистрант Б.Хурболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Баянжаргал нарын “Обьектын гал түймрийн эрсдэлийг бууруулах, үнэлгээ хийх симуляци аргачлал”, гутгаар байрт ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны секторын эрхлэгч, доктор, дэд профессор, ахмад Т.Өсөхжаргалын “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн чадавхыг сайжруулах зарим арга зам” сэдэвт илтгэлүүд шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар обьектын болон ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, эрдэмтэн, судлаачид болон мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг уялдуулах, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлж дэвшилтэт техник технологи, инновацын шинэлэг санааг нэвтрүүлэх ач холбогдолтой байлаа гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.


Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулав  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй