![](/uploads/202312/news/thumb/4f68af39a4d559d55858cac3a490b14d_x3.jpg)
Ховд аймгийн Зэрэг суманд өнөөдөр буюу 04-ний өдрийн 12:10 цагийн орчим 28 м/с хүрч хүчтэй салхи шуурга шуурсаны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 ханатай 2 гэр, 4 ханатай нэг гэр буюу нийт 3 гэр, нэг байшин, нэг гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Ажиглалтын мэдээгээр 16:00 цагийн байдлаар Ховд аймгийн Зэрэг, Дарви, Ховд сумдын нутгаар салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед их хурд секундэд 22-30 метр, Эрдэнэбүрэн, Чандмань, Мянгат, Мөст, Жаргалант сумдын нутгаар салхины дундаж хурд секундэд 10-14 метр хүрч салхи шуургатай байна гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нурсан гэр, байшин, гараашийг нүүлгэн шилжүүлж, тусламж үзүүллээ | ||
Үзсэн: 4590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.