Шууд Chart

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо

2023-12-05 16:33:31

Хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймгийн Бөхмөрөн суманд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ авто машинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Мөн өнөөдөр буюу 5-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг гэр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 3 буюу нийт 4 гэр нурсан дуудлагаар тухайн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо  
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй