Шууд Chart

Киргиз улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

2023-12-06 09:14:34

Киргиз Улсын ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэний хүрээнд хоёр орны аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, тур операторуудын төлөөлөл харилцан туршлага солилцох "Рөүд шоу" арга хэмжээг зохион байгуулж байна.
 
Уулзалтад Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Айбек Артыкбаев болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, туршлага солилцов. Тус үйл ажиллагаанд Монгол, Киргиз хоёр улсын аялал жуулчлалын салбарын 200 орчим төлөөлөгчид оролцлоо.
 
Хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд бизнес форум, В2В уулзалт зэргийг зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавих шинэ боломж бүрдэнэ гэж үзэж байна.
 
Эх сурвалж: БОАЖЯ

 


Киргиз улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана  
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй