Шууд Chart

Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

2023-12-06 16:31:59

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдөр буюу 6-нд эсэн мэнд оллоо.

Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн 245 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 198 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгааллаа.

Харин 21  иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй