Шууд Chart

42 байршлын 3,26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилт хийнэ

2023-12-06 17:13:30

Нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 192 байршлын 235,6 га газрыг Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн байна.

Энэ онд 1990 гараашийн 3.6 га газрыг чөлөөлж, 16 байршилд Албан даалгавар батлагдаж, 4 байршлын 0.19 га газарт тохижилт хийжээ.

Мөн Нийслэлийн ИТХ-ын 2023 оны 57 дугаар тогтоолоор 7 байршлын 7.62 га газрыг нийтийн эдэлбэрт авсан байна.

Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 42 байршлын 3,26 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай хийх аж.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ 

 


42 байршлын 3,26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилт хийнэ  
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй