Шууд Chart

Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа

2023-12-07 15:26:19

Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд өчигдөр ”Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны 3300 айл өрхийн аюулгүй байдлыг шалгаж, 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа. 

Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилвал:

Гэр хоорондын зай хэмжээ зөрчигдсөн- 324

Мухар гудамж- 98

Өндөрлөг газар буусан- 154

Хаяг тодорхой бус- 52

Өндөр хүчдэлийн доор буусан- 101

Цахилгаан дамжуулах утасны - 318

Розетка болон олон залгуурын - 273

Цахилгаан дамжуулах утас олон төрлийн утас холбосон-382

Пийшин зуух гэмтэлтэй-148

Яндангийн залгааг буруу хийсэн-184

Цонолт өгөх магадлалтай-228

Пийшин зуухны амны доор 700х500мм хэмжээтэй металл хамгаалалт байрлуулаагүй -322

Түүхий нүүрс хэрэглэж байсан –65

Яндангаа хөөлөөгүй-165

Үнс нурмаа, төмөр таглаа бүхий саванд хадгалаагүй- 397

Угаар мэдрэгч ажиллагаагүй- 242

Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангагдаагүй- 96

Цахилгаан халаагуурын аюулгүй байдал хангагдсан эсэх-84

Цахилгаан дамжуулах утасны чанар муудсан-295 зөрчил илэрсэн байна. 

Иргэдэд болзошгүй гал түймэр, цахилгааны ашиглалт угсралтын аюулгүй байдлаа хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, 2700 санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын алба, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Цахилгаан түгээх сүлжээ Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 470 гаруй ажилтан, алба хаагч хамтран хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.

Эх сурвалж: НОБГ


Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа  
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй