Шууд Chart

Нурсан гэр, байшингийн дээврийг аюулгүй болгож, тусламж үзүүллээ

2023-12-07 15:41:27

Хүчтэй салхи, шуурганы улмаас өнөөдөр 14 цагийн байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд авто машинтайгаа цасанд суусан 6, Ховд аймгийн Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Чандмань суманд 19 гэр нурсан, 4 байшингийн дээвэр хууларсан, хоёр авто машины шил хагарсан, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд нийтийн орон сууцны дээвэр хууларсан, Увс аймгийн Өлгий суманд нэг гэр нурсан, Говь-Алтай аймгийн Дарви суманд гурван гэр нурсан, нэг авто машины салхины шил хагарсан дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу тухайн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд хамтран аюулгүй болгож, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Одоогоор хүн салхи шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нурсан гэр, байшингийн дээврийг аюулгүй болгож, тусламж үзүүллээ  
Үзсэн: 1837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй