
Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байгаа вэ гэдгийг олон улсын шинжээчид дараах байдлаар дүгнэжээ.
Сумын төвийн сурагчид аймгийн төвд суралцдаг хүүхдүүдээс нэг жилийн буюу нэг ангийн хоцрогдолтой байна.
Харин аймгийн төвийн сурагчид хотын хүүхдүүдээс 1.5-1.8 жилийн хоцрогдолтой байгааг дараах зургаас харж болно.
Тэгэхээр хөдөөгийн боловсролын чанарыг ахиулахын тулд дэд бүтцийг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, багш боловсон хүчний хангалтыг сайжруулж, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэл цаашид онцгой анхааран ажиллана.
Харин төрийн болон хувийн сургуулийн хооронд орон нутагтай харьцуулахад чанарын ялгаа бага байна.
Энэ тооцооллыг гаргахдаа тухайн сурагчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл, ойролцоо сурагчдыг түүвэрлэжээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.