Шууд Chart

ГИХГ: 89 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ

2023-12-08 10:12:40

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэж байна.

Арваннэгдүгээр сард байгууллагын төвд 58 (иргэнээс 45 өргөдөл, 4 гомдол, албан хаагчдаас 9 өргөдөл), орон нутаг дахь нэгжүүдэд 26 (иргэнээс 18 өргөдөл, албан хаагчдаас 8 өргөдөл), нийт 84 өргөдлийг хүлээн авч, 62 өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн өмнөх сард хүлээн авсан 27 өргөдлийг шийдвэрлэж, энэ сард нийт 89 өргөдлийг шийдвэрлэлээ. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 97,6 хувьтай, 23 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад нийт 5 өргөдөл, гомдол шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэлээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 


ГИХГ: 89 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй