
Хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/268 дугаар тушаалаар баталсан 11 байршилд нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын махыг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Өргөтгөсөн худалдаанд 19 аймгийн 50-79 малчин оролцож, хонины мах 74.1 үхрийн мах 195.6, ямааны мах 24.2, адууны мах 20.9 бусад төрлийн мах 9.5 тонн буюу нийт 324.3 тонн мах худалдан борлуулжээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаагаар малчид 324.3 тн мах борлуулжээ | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.