Шууд Chart

Эрүүл мэндийн байгууллагууд авлигын эсрэг нэгдэв

2023-12-09 09:12:23

Олон улсын авлигын эсрэг өдрийг угтан Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд “Авлигын эсрэг нэгдье” өдөрлөгийг “Хүнд сурталгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх-Баярлалаа гэдэг үг бидэнд хангалттай” уриан дор зохион байгууллаа.

Иргэдэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, хариуцлагатай нийгмийг хөгжүүлж, хүнд суртал чирэгдлийг арилган, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор зохион байгуулсан өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд тулгардаг хүндрэл бэрхшээл, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар сэтгэл ханамжийн судалгаа авсан.

Мөн АТГ-аас гаргасан мэдээлэл, авлигын эсрэг сэдэвтэй контентуудыг эмнэлгийн тасаг нэгжүүдийн дэлгэцээр гаргаж, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ил тод байдал, авлигаас сэргийлэх үйл ажиллагааг илэрхийлсэн сурталчилгааны материал, зурагт хуудсыг тарааж, мэдээлэл өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн байгууллагууд авлигын эсрэг нэгдэв  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй