Шууд Chart

Байгууллагын дэргэд 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

2023-12-09 10:11:38

Нийслэлийн Онцгой байдлын газраас Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг байгууллагын дэргэд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийн стандарт нормын дагуу тохижуулан, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, иж бүрэн тохижилтыг гүйцэтгэсэн.

Ингэснээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүллээ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.    


Байгууллагын дэргэд 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүллээ  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй