Шууд Chart

Баянхошуу дэд төвийн “N5, N6” блокийн газрын эзэд, оршин суугчдад блокийн төлөвлөлтийн концепц танилцуулжээ

2023-12-09 14:11:26

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн “Дэд төвийг хөгжүүлэх институц, чадавхыг бий болгох” зөвлөх үйлчилгээний баг дэд төвүүдийг цаашид тогтвортой хөгжүүлэх механизмыг бий болгох, институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ гэр хорооллыг хөгжүүлэхэд жишиг болохуйц загвар төслийн төлөвлөлтийн санал гарган ажиллаж байна.
 
Энэ ажлын хүрээнд Баянхошуу дэд төвийн “N5, N6” блок буюу СХД-ийн 8-р хорооны 50 айлын орон сууц орчмын 15га газрыг хөгжүүлэх барилгажилтын төслийн ерөнхий концепцийг боловсруулж байна.
 
Уг барилгажилтын төслийн ерөнхий концепцийг тухайн блокийн оршин суугчид болон газрын эздэд танилцуулж, санал солилцох зорилгоор 2023 оны 11 дүгээр сард дөрвөн удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
 
Уулзалтад нийт 126 иргэн оролцож барилгажилтын төслийн эхний саналтай танилцсан ба энэ саналыг дэмжиж байгаагаа хэлж идэвхтэй оролцлоо.
 
Уулзалтын төгсгөлд газрын эзэд, оршин суугчид бидний санал болгож буй энэ концепцийн дагуу хөгжүүлэх ажлыг аль болох хурдан хугацаанд хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв гэж Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслөөс мэдээллээ.  
 

Баянхошуу дэд төвийн “N5, N6” блокийн газрын эзэд, оршин суугчдад блокийн төлөвлөлтийн концепц танилцуулжээ  
Үзсэн: 1798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй