Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ

2023-12-12 13:03:57

Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Тус дэд зөвлөл салбар зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн баталжээ.
 
2024 онд
 
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг жуулчдад худалдаалах;
-Байгууллагуудын дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн үнэлгээ хийлгэж, сайжруулах;
-Орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аялал жуулчлалын чиглэлээр дэмжих;
-Яамны веб сайтыг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэйгээр сайжруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
 
Хуралд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, санал бодлоо солилцлоо.
ХНХЯ, ХБХХЕГ-ын удирдлагууд, Төрийн бус байгууллагуудын саналыг үндэслэн 2024 оны төлөвлөгөөгөө батлана гэсэн юм.

 

Эх сурвалж: ХНХЯ


Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй