Шууд Chart

“Алтан төлийн эзэн” цом бүтээж, нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2024-01-17 11:19:06

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2024.01.17

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн “Алтан төлийн эзэн” шалгаруулах уламжлалт үйл ажиллагаанд зориулж таван хошуу малын төлийн дүрс бүхий цом бүтээж, нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтанд урьж байна.

Сонгон шалгаруулалтын дугаар: 2024.01.15-А/03

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй эрх бүхий этгээд дараах материалыг заавал ирүүлнэ. Үүнд:

  1. Компани, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  2. Компанийн танилцуулга, туршлагын тухай мэдээлэл
  3. Санхүүгийн тайлан, мэдээлэл (2021, 2022 он)
  4. Татварын газрын тодорхойлолт
  5. Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, гэрээний хуулбар
  6. Техникийн тодорхойлолтын дагуу цомыг бүтээж, нийлүүлэх үнийн санал (НӨАТ, болон бусад татвар шимтгэл багтсан байх)

Техникийн тодорхойлолт, нэр төрөл, тоо ширхэг болон бусад мэдээлэл авах бол МҮОНРТ-ийн 7011-7004 (дотуур утас 2170) дугаарт холбогдоно уу.

Үнийн санал ирүүлэх хугацаа: 2024 оны 1 дүгээр сарын 23-ны  өдрийн 17:00 цагаас өмнө

Үнийн санал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 11-р хороо Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр

Нийтэлсэн: MNB тендер

“Алтан төлийн эзэн” цом бүтээж, нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй