Шууд Chart

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” үргэлжилж байна

2024-01-18 14:24:41

“Асуудлаас шийдэлд” уриатай удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө шинэлэг арга, хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагаас "Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хамтын ажиллагаанд анхаарах асуудал", "Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрхийг хангахад анхаарах асуудал", "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа" зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” үргэлжилж байна  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй