Шууд Chart

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна

2024-02-24 15:12:42

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Хоёрдугаар сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. 

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.


Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна  
Үзсэн: 2020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй