Шууд Chart

Асаалттай байсан автомашин хулгайд алдагджээ

2024-03-07 12:02:58

Цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байсан нь хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
 
Дээрх хэргийг тус аймгийн харьяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашинийг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Иймд иргэн, жолооч та бүхэн автомашинаа асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

 


Асаалттай байсан автомашин хулгайд алдагджээ  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй