Шууд Chart

Иргэдэд 2026 ширхэг мод бэлэглэлээ

2026-05-15 17:47:47

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ий хүрээнд “Байгальд ирсэн бүхэн буцаад ирдэг” аян улс орон даяар зохион байгуулагдаж байна.

Аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ардын Жүжигчин, дуучин С.Жавхлантай хамтран иргэдэд 2026 ширхэг хуш, бургас зэрэг модны суулгац бэлэглэх үйл ажиллагаа өнөөдөр "Ялалтын талбай"-д боллоо. 

Энэхүү арга хэмжээ нь иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Ардын Жүжигчин, дуучин С.Жавхлан ая дууны мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ, мод тарихын ач холбогдол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал болохыг онцолсон юм.


Иргэдэд 2026 ширхэг мод бэлэглэлээ  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй